Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧУУЛГАН: 60.8 хувийн саналаар ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
00

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ТББХ-ноос оруулж ирсэн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг томилуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, гишүүдийн 60.8 хувийн саналаар түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томиллоо. Сануулахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн даргаар томилогдсонтой холбогдуулан байнгын хорооны даргын томилгоо яригдаж эхэлсэн билээ.



