Л.Энх-Амгалан: Улс төрөө хүүхдүүдээс, боловсролын салбараас хол очиж хий, П.Наранбаяр аа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 24 сек
80
legacy:2025/06/wwd.webp

Боловсролын салбарт үүсээд буй цаг үеийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд тайлбар өгсөн. Энэ үеэрээ “Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн” гэсэн юм.

Тэгвэл өмнө нь БШУ-ны сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээрх асуудалд тайлбар өгч "Төрийн ажлыг "Би үхэхээр чи үх" гэдэг ойрын зайн улс төрөөр хийж болохгүй.

Миний эхлүүлсэн боловсролын 6 шинэчлэлийг нураачихгүй аваад явчих байх, нэг кабинетийн сайд юм даа гэж аль болох дэмжиж, харж, хүлээж явлаа. Даан ч дотроо хүлээж, хүсэж байсан итгэл талаар болж байна.

2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарлаж УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөгийг шилжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.

Эрүүл ухаантай сайд хүн төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчихээд, түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ.

Цаашид П.Наранбаярын боловсролын 6 шинэчлэлийг хэрхэн нурааж байгаа талаар УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд баримттай хэлэх болно.

Намайг ажиллаж байх сүүлийн 5 жилд Элсэлтийн шалгалттай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит факт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга Л.Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье.

Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Битгий хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН намын удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Dr Benson

    Бид яаралтай бөөрний донорыг дэлхий даяар яаралтай хэрэгтэй бөгөөд бид санал болгож байна 900,000.00, нэг бөөрөнд $ ам. Доктор Бенсон холбоо барина уу Дэлгэрэнгүй мэдээлэл ... И-мэйл: korlebuteachinghospital33@gmail.com

  • Э
    Энхамгалан больчихоо

    Энхамгалан чадахгүй байж сайдад санаархсаар очсон газар болгоноо нурааж явдаг одоо улс төрөөс явах хэрэгтэй аймаар баяжсан хүмүүс ард түмэн эх орны төлөө хөдлөхгүй гэдэг 35 жил харагдлаа

  • З
    Зочин

    Энэ хүн ч бүтэхгүй ээ

  • З
    Зочин

    Энх-Амгалан сайд үнэн шударгаар ажиллаж байсан хүн шүү. Наранбаяр гэх гишүүн ямар балдуушны шинэчлэл хийсэн гээд байгаа юм. Мөнгө идэх гэж хамаарал бүхий сургуулийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг, мөнгө угаалт шүү. АТГ энэ асуудлыг шалгах шаардлагатай. Энэ жилийн ЭШ ямар болов, бөөн будлиан. Энэ байдлаас харвал Наранбаяр энэ салбарыг удирдаж чадахгүй, нураах хүн байна

  • З
    Зочид

    Л.Энх-Амгалан сайд бүх ажлаа тодорхой ярьж, бүгдийг ил тод хэлдэг сайн хийж байсан. Боловсролын үнэлгээний дарга Л.Ганбат зурагтаар эцэг, эхчүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгч бидний мэдэхгүйг маш сайн хэлж бид маш их баярлаж байсан. ТИЙМЭЭС ҮНЭЛГЭЭНИЙ ДАРГААР Л.ГАНБАТ ГЭДЭГ ХҮНИЙГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА.

  • И
    Иргэн ба ээж

    Энх-Амгалан сайд харин олон асуудлыг шийдэж байсан гэж харж байгаа. Наранбаяр гэж дампуу нөхрөөс хамаагүй дээр ажиллаж байсан шүү.

  • З
    Зочин

    2 хар хэрээ биенийхээ харыг гайхана гэгчээр 2 лаа зайл

  • З
    Зочин

    Энх-амгалан та яг энэ асуудлаар төрийн хүний хувьд, боловсролын салбар тэргүүлж байсан хүний хувьд маш ил тод мэдээлэх хэрэгтэй байна. Боловсролын үнэлгээний төвийн өмнөх дарга мулзан залуу үнэхээр сайн ажиллаж байсан, технолгийн шинэчлэлт хийсэн хүүхэд эцэг эхчүүдэд бэрхшээл учирч байгаагүй, энэ жил наад сарсайсан христийн гар хөлүүд энэ салбарыг бүрэн самарлаа. МАН ялангуяа данх пизда өөрөө огцорохгүй тулд монголын боловсролын салбарыг улс төрийн наймаа болгож ХҮН намын янхануудад бэлэг болгосны гай. МАНгарууд алдаагаа жилийнх нь ой дээр залруул үгүй бол өөрсдөө УИХ ЗГ аа тарааж шинэ сонгууль хийх хэрэгтэй