Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Энхтайваны гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2026 онд эхлүүлнэ
00

Энхтайваны гүүрний эвдэрч, муудсан хэсгийн зураг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл Нийслэлийн Замын хөгжлийн газраас "Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Энхтайваны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажил”-ын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил батлагдсан.
Тус ажлын гүйцэтгэгч “ГБЭТ” ХХК-тай гэрээ байгуулан зураг, төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 онд Энхтайваны гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэсэн тайлбарыг өгөөд байна.



