МЭДЭГДЭЛ: Холимог тулаанаар нэг ч тулаанд оролцож байгаагүй н.Чинзориг гэх танхай этгээдийг холимог тулааны тамирчин гэдэг тайлбартайгаар явж байгаад гүн харамсаж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 18 сек
80
legacy:2025/06/AN/0133.jpg

Бусдыг зодож танхайрсан этгээдийн бичлэг цахим орчинд нийтлэгдэж, улмаар холимог тулааны тамирчин н.Чинзориг хэмээн шүүмжлэлд өртөөд буй билээ.

Тэгвэл "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-ноос мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдэлдээ "Сошиал орчин нэгэн залуугийн хүн бус танхайрсан үйлдлийг холимог тулааны тамирчин гэдэг тайлбартайгаар явж байгаад гүн харамсахын зэрэгцээ энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

"Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо" НҮТББ, MGL-1 Fighting Championship холбоо нь 2009 оноос хойш Монгол улсаас холимог тулааны шилдэг тамирчдыг гарган ирэх, хүүхэд залуучуудад тулааны спортын ач холбогдлыг зөвөөр таниулан сурталчлах чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд манай холбооноос төрөн гарсан аваргууд маань Монгол орноо төлөөлөн дэлхийн холимог тулааны шилдэг холбоод болох UFC, ONE CHAMPIONSHIP, JCK, GLADIATOR зэрэгт Төрийн далбаагаа өргөн тулалдаж байна.

Уг бичлэгт холбогдоод буй Чинзориг гэдэг залуу нь 2017 онд манай холбооны зохион байгуулсан реалити шоунд оролцож, нэг тулаанд оролцох байсан боловч гэмтэл бэртлийн шалтгаанаар цуцлагдаж байсан. Түүний дараагаар сошиал орчинд ямар ч тамирчинд байж болохгүй үйлдэл гаргасан тул цаашид холбооны зүгээс зохион байгуулж буй ямар ч төрлийн арга хэмжээнд оролцуулахгүй гэдэг шийдвэрийг удирдах зөвлөл 2023 онд гаргаж байсан билээ.

Холимог тулаанаар нэг ч тулаанд оролцож байгаагүй танхай этгээдийг холимог тулааны спортоор хичээллэж буй мянга мянган залуучуудын төлөөлөл мэтээр мэдээлэл түгээж байгаад гүн харамсаж байна.

Цаашид ч "Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо" НҮТББ нь тамирчдын ёс зүйг үргэлж Нэгдүгээрт тавих бөгөөд нийт тамирчин, залуучуудад ёс зүйтэй байх хатуу шаардлага тавьж ажиллана гэдгийг үүгээр хатуу мэдэгдэж байна" гэжээ.


Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA2025/07/05

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин2025/07/05

    Бид яаралтай бөөрний донорыг дэлхий даяар яаралтай хэрэгтэй бөгөөд бид санал болгож байна 900,000.00, нэг бөөрөнд $ ам. Доктор Бенсон холбоо барина уу Дэлгэрэнгүй мэдээлэл ... И-мэйл: korlebuteachinghospital33@gmail.com Баярлалаа

  • З
    Зочин2025/07/04

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин2025/06/29

    Яагаад машин дээрээ шээсэн нөхрийн зургийг тавьсан юм бол

  • З
    Зочин2025/06/29

    hutsaad bgnbe

  • З
    зочин2025/06/28

    угаасаа зодоон цохионы зэрлэг балмад тэмцээн гэж юмаар яадагийн .Ямар ч хайр найргүй тархи толгойгүй нүдэлдсэн харанхуй бүдүүлэг..тархины болон бусад бэртэл гэмтэл авах аюултай...өндөр бооцоонд нь болж ...залуучууд хохирч байна...Ажил хийцгээе..

  • З
    Зочин2025/06/28

    Зөв. Юмыг яаж мэдэхэв харьяат тамирчдаа сахилга батыг чанд сахиж, ядарсанд тустай, настанд ачлалтай, бага балчирт дэмтэй, дээрэлхүүлж дарамтлуулсанд өмгөөлөгч байж тулаанчдын нэр хүндийг өндөрт мандуулж явах жинхэнэ эр хүн байхыг шаардаж сануулж байх хэрэгтэй. Эр хүн шаардлага сул л байвал муу тийшээ хазайдаг нь жам.

  • Z
    zochin2025/06/28

    zolbin tenemel huduunii haltaisan haltar otk pizdaag shorond ni hiigeed hataa muu har al