ДАНШИГ НААДАМ: Их насны морьдын уралдаанаар хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/06/AN/514279942_122211129698257880_8285996720706615654_n.jpg

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Их насны морьдын уралдаанд 163 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж Говь-Алтай аймгийн Цээл сумын Ч.Хаш-Эрдэнийн буган халтар түрүү магнайд хурдалж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Т.Амаржаргалын хул, хүрээтэй жинс аман хүзүүдлээ.