Эмэгтэйчүүдийн шигшээ баг Польшийн шигшээ багийг нэмэлт цагт 18-17 харьцаагаар хожиж ФИНАЛД шалгарлаа

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:2025/06/AN/514284804_1055595680007746_2264231314920788828_n.jpg

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гал гарсан тоглолтоор үргэлжиллээ.

Тус тэмцээнд оролцож буй манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Польшийн шигшээ багтай учраа таарч нэмэлт цагт 18х17 харьцаагаар буулган авснаар АВАРГЫН ТӨЛӨӨ өрсөлдөх түүхэн хожлыг аваад байна.