Явган хүний замаар хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/06/zam1.png

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Энэ оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хийж буй. Өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган хүний замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган хүний замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчлэх стандартыг нэвтрүүлсэн.

Мөн орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд барилга руу нэвтрэх шатаа явган хүний зам дээр барьдаг асуудал газар авсан. Ингээд ч болоогүй хотхон руу нэвтрэх хашаа, хаалт нь явган хүн зорчиход хүндрэлтэйгээс гадна түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс эдгээр зөрчлийг арилгахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхээр боллоо.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дугуй скүтер явган хүний замаар явах ёстой юу машин замаар явах ёстой юу

  • З
    Зочин

    Бүх өргөтгөлүүд ийг буулгаж явган зам дугуйн замтай болъё

  • Г
    Газраар хелжсендээрэмчдийг дуужил

    Газрын наймааг МАНАН- ы хулгайчууд гишгих газаргуй болтол ингэж наймаалж иргдийн аюулгуй амьд явах эрх дээр ингэж бааж шээсэн. Эхлээд Home plane-г дэлбэлж устгаж зам челеелееч ээ