УИХ-ын гишүүн Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:bolormaa gishuun zaluu/bolor hovd.png

УИХ дахь Монгол ардын намын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж, зарим хуулийн төслүүдийн танилцуулгыг сонссон. Мөн түүнчлэн, бүлгийн дэд даргаа томилсон байна. Тодруулбал, МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Э.Болормааг томилсон байна.

Тэрбээр өмнө нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж ялалт байгуулан УИХ-д сонгогдсон билээ. УИХ дахь МАН-ын бүлэг нь нийт дөрвөн дэд даргатай бөгөөд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, У.Отгонбаяр, Ж.Алдаржавхлан нар ажилладаг юм.