“Уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ” гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан 34 настай этгээдийг саатууллаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/07/tsagdaalogo.jpg

Цагдаагийн байгууллагаас “Уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн гадаадын хөрөнгө оруулагч болон иргэдийг залилдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 34 настай, эрэгтэй, “Т” гэгчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өнгөрсөн сарын 30-ны өдөр саатууллаа.

Дээрх этгээд нь урьдчилсан байдлаар 2.6 тэрбум төгрөгийн хохиролтой 3 гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Иймд иргэд болон хуулийн этгээд та бүхэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.Мөнхгэрэл