ЧУУЛГАН: УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн ЗАВСАРЛАГА авлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/mana.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗГ-аас УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр мэдүүлсэн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

УИХ-ын гишүүд хотын дарга Х.Нямбаатараас асуулт асууж, хариулт авсан бөгөөд үүний дараа намын бүлгүүд завсарлага авах хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан юм. Тодруулбал АН-ын бүлэг 3 хоног, МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага хүссэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АН-ын бүлэгт 3 хоногийн завсарлага олгох боломжгүй гэсэн бол МАН-ын бүлэгт хоёр цагийн завсарлагаа өгснөөр чуулганы хуралдаан түр завсарлалаа.