Х.Нямбаатар: Жолооч нар долоо хоногт 3 төрлийн 5 сая зөрчил үйлдэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/07/new1218.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

УИХ-ын гишүүд хотын дарга Х.Нямбаатараас асуулт асууж, хариулт авсан юм. Хотын дарга Х.Нямбаатар "Жолооч нар долоо хоногт 3 төрлийн 5 сая зөрчил үйлдэж байна.

Улаанбаатар хот "ДҮРЭМГҮЙ ХОТ"-ын хэлбэр рүү явж байгаа учраас хиймэл оюун ухаан бүхий камерийн нэгдсэн системээр хариуцлага тооцно. Ингэснээр ТҮГЖРЭЛ 20-30 хувиар буурна" гэх мэдээллийг өгсөн юм.