ЗГ ээлжит бусаар хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр 10.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар төлөвлөжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:
-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2024 оны 80 дугаар тогтоол/
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай (наадмын санхүүжилт)” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоол/
-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”/
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Бусад асуудлыг хэлэлцэнэ.
Мөн “Эрчист Монгол” ХХК-ийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар хувьцаа эзэмшигчээс удирдамж, чиглэл авах талаар
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын талаарх асуудлуудтай танилцах аж.



