“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн коксжих нүүрс арилжжээ

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/ett/1.jpg

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцлөөр амжилттай арилжаалжээ.

Арилжаанд 5 оролцогч оролцож 87.0 ам.долларт хэлцэл хийгдсэн байна. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 136 удаагийн арилжаагаар 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 26.3 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.