Ц.Даваасүрэн ТБХ-ны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилогдохоор болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/11/Davaasuren1.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ "УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон сонгогдсон есөн гишүүнээс бүрдэнэ. Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Ц.Даваасүрэнг УИХ-д таван удаа сонгогдсон гэдэг үндэслэлээр Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилох асуудлыг МАН-ын бүлгээс танилцуулж байна" гэлээ.