С.Цэнгүүн: Одон, медаль, шагнал тараасаар байвал 10-20 жилийн дотор Монгол Улсын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал авч дуусах төлөвтэй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 34 сек
190
legacy:2025/07/tseng.png

Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Энэ дагуу өчигдрөөс эхлэн салбар бүрийн шилдэг гэсэн хүмүүст шагналаа гардуулж эхэлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлж, зарим талаар шүүмжиллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил тохиож байна. Үүнээс өмнө хэлэхгүй бол болохгүй нэг асуудал байна. Энэ бол замбараагүй тараагдаж байгаа одон медалийн асуудал. Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн. Гэвч харамсалтай нь тийм биш юм.

Та бүхэнд цөөн тооны баримт, статистик хэлье.

Жилд улсын байгууллагаас олгож байгаа нийт шагналын тоо “Алдарт эхийн одон”-г тооцохгүйгээр 40,000 гаруй байна. Одоо энэ хэвээрээ одон, медаль шагнал тараавал 10-20 жилийн дотор МУ-ын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал бүгд авч дуусах төлөвтэй.

Монгол Улсын 21 аймаг нийлээд, жил бүр зөвхөн шагнал тараахад 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулдаг.

ХХААХҮЯ улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдэд жил бүр 1.7-2.4 тэрбум төгрөг зарцуулж байна.

-2024 онд шинээр “Улсын аварга малчин” 195 төрсөн. Олимп хүртэл нэг л аваргатай байдаг биз дээ?

-2024 онд Хөвсгөл аймаг “Аймгийн аварга малчин” 160-ыг шинээр төрүүлж, улсдаа тэргүүлсэн бол мөн “Аймгийн аварга саальчин” төрүүлсэн тоогоороо улсдаа бас л тэргүүлсэн.

-2024 онд Баян-Өлгий аймаг шинээр “Аймгийн хошой аварга малчин” төрүүлсэн тоогоороо улсдаа тэргүүлсэн.

-2024 онд улсын хэмжээнд “Аймгийн аварга малчин” шинээр 1029 төрсөн.

Боловсролын яам 2024 онд 7400 орчим шагнал, тэмдэг тараасан тоогоороо тэргүүлсэн бол ЭМЯ 4400-г тарааснаараа хоёрдугаарт орж, бусад яамдуудаа манлайлжээ.

Манай улс дайнгүй мөртлөө БХЯ 2024 онд 2700 орчим цэргийн цол, одон, медаль, өргөмжлөл тараасан. Би үүнд төрийн одон медаль авч байгаа иргэдийг буруутгахгүй. Харин төрийн бодлогыг шүүмжилж байна" гэлээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зөв шүү

    Маш зөв асуудал, зүгээр л ажил хөдөлмөр эрхэлж амжилт бүтээл гаргавал тэр нь шударга үнэлэгддэг тогтолцоо л хэрэгтэй. Одоо бол хийж бүтээж байгаа нь биш, дээгүүр доогуур гүйж элдэв цол хэргэм авсан нь үнэлэгддэг гаж үзэгдэл бий болсон. Улсын төсвөөс мөнгө гаргахаа л больчиё

  • З
    Зочин

    Цаана чинь Америкт Илон Маск хөдөлмөрийн баатарын цол тэмдэгээ ерөнхийлөгч Трампаас авч байна гэнэ!

  • З
    Зочин

    Бүх хүн амаа шагначихвал монгол улс геннисийн номонд батаараа шаана!

  • З
    Зочин

    Ямарч хамаагүй одон авна найрандаа бүгдиыг чинь урина...

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Энэ дэмий хүүхэн

  • З
    Зочин

    Цэнгүүн чадахгүй мөн мөрөөдвөө чи

  • З
    Зочин

    эрчим хүчний хөгжлийн талаараа ярьвал өөрийг тань сайдаар тавимаар байна. Тэмдэг мэмдэг гэсэн юм ярихаар сонин биш шалдар булдар юм хэрэггүйдээ охин минь. Ирээдүйд сайдын суудалд сууж улс орны амин чухал асуудлыг шийдэх хүн гэж боддог шүү...

  • З
    Зочин

    Яадгийн бүгд одон авч гавъяат болцгооё!! Гоёшдээ!!!! Тэгээд найр хийгээд л уугаад л согтоод л. Нулилцаадл....

  • З
    Зочин

    Социализмын үеийн шагнал бол шударга байсан. Ажилчин анги баялаг бүтээгчид байсан учраас тэр. Одоо компаний захирал нэртэй хэн нэгэн луйварчны боол болж хөлс хөдөлмөрөө шулуулж байгаа.

  • Х
    хүннү

    Энэ хүүхэнд ямар хамаатай юм. Төрийн үнэлэмж чинийхээс өөр. Их хуралд сонгогдсон цагаас л чиний амнаас нэг сайн үг гарсангүй.

  • З
    Зочин

    Ярихгүй сэдэвгүй юу юм бэ энэ муу.мурийчихаад

  • З
    Зочин

    Ер нь энэ олон төрлийн СТА, одон медалиуд цол хэргэм бүүр утгаа алдлаа. Одоо үүнийгээ больмоор юм. Социализмаас үлдсэн хамгийн тэнэг зүйл гэвэл энэ л байна. Үнэхээр гавъяа байгуулсан, ихийг бүтээсэн Илон Маск шиг хүмүүст өгөөд байна уу гэвэл үгүй л байх юм. За тэгээд шагнал авалгүй үлдсэг гээд нэг хэсэг хүмүүс гомоллоод, нэг бодлын ялгаварлан гадуурхалт л болоод байна. Хоёрын зэрэг томоохон шашналыг жинхэн авбал зохих хүмүүст нь жилдээ нэг удаа л олгодог болъё.

  • З
    Зочин

    Яагаад ард иргэдээс санал авч болохгүй гэж вэ

  • З
    Зочин

    Наад ерөнхийлөгчдөө өөр ажил олж өгөхгүй бол медаль тараах өвчин тусчиж

  • З
    Зочин

    Яг тийм санал нэг бна би тэр санжгар төмрөнд дургүй иргэд энэ одон медалиар унжуулаад бгаа ичмээр урлагийнханд бүүрч дургүй болношдээ

  • З
    Зочин

    Shine sergeg ilted medegdeheer tom amjilt buteel gargasan yum shig 70- 80 hursen otol buurluud bas tetgevertee garsan humuus urd ni hiisen buteesen yum baidag bol terendee taarsan zondoo odon avchihaad hogshin nasandaal zaaval buh odon tsol gunshing biugdiig ni l avah estoi bas ogoh estoi yum shig ltaraagaad baih yum. Ogt oilgogdohgui yum. Ene hachini togtoltsoog ard olon ihenh ni bas odoogiin zaluus shuumjleed baihad tor zasag medremjtei handaj oorchloh tsag ni bolson busuu

  • З
    Зочин

    Shineer setgedeg zaluus ta nar l ene odon taraadag sonin togtoltsoog oorchilj chadah baihdaa