НИТХ: Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/07/Gd7yh5Ta4AADIJH.jpg

НИТХ-ын Ээлжит IV хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:

-Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,

-Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай,

-Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай,

-“Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.