ЗГ: ”Баялагтаа эзэн Монгол” зорилтыг ханган хэрэгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zasagSHINE/04.png

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:

Хэлэлцэх асуудал:

-“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл /”Баялагтаа эзэн Монгол” зорилтыг ханган хэрэгжүүлэх тухай/

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ЗГ-т гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам батлах тухай ЗГ-ын тогтоолын төсөл

-“Төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатган аудитын дүгнэлт зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолын төсөл

-“Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолын төсөл

-Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

-ЗГХЭГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай ЗГ-ын тогтоолын төсөл

-Бусад асуудал

Танилцах асуудал:

-Экспортын нүүрс тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар асуудлууд багтаж байна.