Өнөө орой 23.00 цагаас Бөхийн өргөөгөөс “Натур“-ын зам хүртэлх хэсгийг хааж, засварын ажил эхлүүлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/07/zasvar1.png

Баянзүрх дүүргийн 6, 15, 18-р хороо, Сангийн хорооны гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөгийн уулзвараас Натурын зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, өнөө орой /2025.07.15/ 23:00 цагаас 17-ны 06:00 цаг хүртэл хаах аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.