МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан КҮҮКИЙН АРЛУУДЫН БАГИЙГ БУУЛГАЖ АВЛАА

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2025/07/11/44.jpg
legacy:2025/07/11/rrr.jpg

МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийж, 82:55 харьцаатайгаар хожил авлаа.

Б.Ариунцэцэг 25 оноо 10 самбар

О.Хулан 18 оноо 3 самбар

Н.Нандинхүсэл 16 оноо 6 дамжуулалт

Б.Болор-Эрдэнэ 10 оноо 7 самбар авч багаа оноо авалтаар тэргүүллээ.

Ингэснээр манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч, хасагдах шатанд А хэсгийн гураваар гарсан Казакстаны багтай тоглохоор боллоо.

Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийж, хожигдол хүлээгээд байсан юм.