Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Универсиад-2025” наадамд 150 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцож байна
00

Дэлхийн оюутны спортын Зуны XXXII "Универсиад" наадам Германы Дуйсбург хотод болж байна. "Универсиад-2025" наадамд 114 орны оюутан тамирчид оролцож байгаа бөгөөд спортын 18 төрлөөр өрсөлдөж буй юм.
Манай Монголын оюутны шигшээ баг :
Байт харваа
Волейбол, эмэгтэй баг
Жүдо бөх
Сагсан бөмбөг, эрэгтэй баг/ Хүлээх жагсаалтад байгаа/
Сагсан бөмбөг 3х3 төрлийн эмэгтэй, эрэгтэй баг
Таеквондо
Хөнгөн атлетик
Усанд сэлэлт
Теннис
Туялзуур сэлэм
Ширээний теннис гэсэн спортын 11 төрөлд 150 тамирчин оролцож байна.



