“Таванбогд“ группийн захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд буцаж ирнэ гэж хуулийнханд мэдэгдээд хил давсан байна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 13 сек
250
legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/GwbAzndbEAIOkvr.jpg

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй хоёр иргэний нэг нь “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан юм. Б.Амарсайхан нь "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд энэ сарын 21-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явжээ. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан байна.

Харин иргэдийн зүгээс хэрэгт холбогдчихоод хил давж явсанд ихэд бухимдалтай хандаж байгаа юм.

Хэрэг явдлыг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон аж.

Тухайн өдрийн зодооны бичлэг өдгөө цахим хуудаст хэсэгчилсэн байдлаар цацагдсаар байна. Харин тэдэнд зодуулсан гэх С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдэгдээд байгаа билээ.

Хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан хэмээн 48 цагийн хугацаанд саатуулсан. Уг хугацаа өнөөдөр 21.40 цаг, 22.00 цагт дуусна. Үргэлжлүүлэн хорих эсэх саналаа прокуророос шүүхэд хүргүүлэх эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Говь хувьцаагаа өгөөчээ!! Ийм захиралтай гэхээр одоо яана ! Тэр олон үйлдвэрийн ажилчид ийм хүний адгаар удирдуулж явах гэж!! Хойд насандаа Говь үйлдвэрийн босгоны шороо болж төрөх юм байна л даа!

  • З
    Зочин

    Эд нарыг яаж ч чадахгүй чадахгүйшдээ. Хохирогч нь үхэдгүй л юм бол хариуцлага хүлээхгүй гараад л явчихна.

  • Г
    Ганаа

    Ирэх нь ирнэ.. Гэхдээ цусан дахь хар тамхины ул мөрөө нь бүрэн арилж цэвэршсэний дараа ирэх гэж байгаа юм байна.. Ерөн ч тийм зорилготой зугтсан юм биш үү

  • B
    Butsaad irehed bvkh zuil ok

    Tsag khojij bna

  • G
    Gargaad yvuulchihdag iim huuliin za alt bnaa

    Odoo tsagt naiz ohin ikh hereg boldog bljee

  • З
    Зочин

    Хуцна биз та нар. Үүнд: хууль сахиулах, танхайрсан этгээдийн эцэг эхчүүд. Хуулиа сахиулж хийсэн хэргээ хүлээх чинь шударга ёс болно шүү. Олон нүд харж байгаа шүү.

  • З
    Зочин

    shorongiin yltan

  • З
    Зочин

    Udamn guilagchin

  • И
    Иргэн

    Новшнууд хуйвалдаад зугатаалгачихаж !!!!

  • З
    Зочин

    Ха ха амар болж дээ

  • A
    Ard

    Михаил өвгөн шиг хэлсэн байхшив

  • З
    Зочин

    Хулгайч нарын хүүхдүүд яагаад өлөн бөөс шиг харагддаг юм бол

  • З
    Зочин

    har tamhichid um bna daa. zodoond oroltsoogui zugtah shaardlagagui baisan

  • З
    Зочин

    Баян хүний шинжгүй царай муутын туйл байна даа. Сүүмийсэн онигор нүдтэй луухаан.

  • С
    Судлаач иргэн

    Зодуулсан хүний гэмтлийн талаар цагдаагийн байгууллага д мэдэгдэл хийх эрхтэй баймаар юм..одоо оркууд мөнгө их нэхэхийн тулд маш их худал мэдээлэл цацаж дарамтална...зодуулсан нөхдүүд л ихэнх тохиолдолд гай тарьсан байдаг..чадлаа мэдэхгүй дарвагнаад хүнд гай болсон тохиолдол ихэнх нь байдаг..

  • З
    зочин

    хэрэгт холбогдолгүй гэсний дараа ирнэ

  • З
    Зочин

    Huuliinhan yaasan uguumur saihan setgeltei umbee

  • Х
    Хмм

    Алиалагч царайтай сэжгийн новш вэ

  • З
    Зочин

    Эрэлийн Эрдэнэбатын гэрт зодуулж амь насаа алдсан зарц хүүхний тухай хэсэг ярилцаад өнгөрсөн харин хэргийн эзэн энэ хүү нь л байждээ. Номтойбаяр харин нэг удаа нам шааж унагаад нүүр үрүү нь шээсэн гээд байсан. Номт ч харин зөв вм хийж байжээ

  • З
    Зочин

    жаргал нь зовлон болсон гөлөгнүүд баячуудын гөлөгнүүдийг өөрсдийг нь нядлах цаг ирнээ гайгүй

  • И
    ИРГЭН

    Цэрэнпунцаг минь чиний Монголын улс төррүү өнгийх боломж ингээд дууслаа даа!!! МАН-АН-Н мафиуудын эгнээнд олон жил Эрдэнэт үйлдвэрийг цөлмөж баяжиж ЖЕМ компани байгуулсаныг чинь Эрдэнэт үйлдвэрийхэн мэднээ!!! 20- зууны манлай луйварчин Ша, Отгонбилэгийн бөх Цэрэнпунцаг!!!

  • И
    ИРГЭН

    Хөөрхий Завханы нутгийн нэг ламаас Санжаачойпэл нэр хайрлаж дээ янз нь!!! Төвд нэрний ашиг тус гэхээсээ илүү удамдаа байдаг алуурчин цусыг л арилгах хэрэгтэй бн даа Цэрэнпунцагынхан минь!!! Удмаараа алуурчин ааштай муухай хүмүүс шүү!!!

  • И
    Иргэн

    Жирийн иргэнд бол хуулийхан хил давах зөвшөөрөл өгөхгүй нь ойлгомжтой!!! Монгол улсын төр, хууль хяналтын байгууллагынхан тэр чигээрээ хээл хахуулиар ажилаа бүдчүүлдэг нь гутамшигтай!!!

  • З
    Зочин

    Хийсэн үйлдсэн бол хариуцлагаа дааж үүрч байцгаа , чадахгүй бол мөрөөрөө чимээгүй бусдад гай тарилгүй амьдарцгаах хэрэгтэй ш дээ

  • З
    Зочин

    buzar har tamhchin baidag gesen