ЦУОШГ: Өнөөдөр гурван удаагийн давтамжтай усархаг бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/08/_MPA1055.png

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.08.04/ 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв байна.

Иймд:

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол тухай бүрт хүлээн авах,

Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх,

Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,

Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,

Өндөр хүчдэл, цахилгааны шонд хүрэхгүй байх,

Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    худлаа

    Ерөөсөө л худлаа шааж бгаа. Энэ зуны цаг агаарыг дагдаа худлаа туусаар дуусч байгаа. Ямар хэрэгтэй юм бол ингэж худлаа мултрах нь..

  • З
    Зочин

    Ткулын гол тасарч мэдхээр байна даа энэ жил бороо хур муутай мал тарга тэвээрэг муутай тариа ногоо хомсдуухан зун болж байна. Бороо л их хэрэгтэй байна ялангуяа говьд бол дулаахан ногоо ургана