Шинэ орон сууцны үнэ өмнөх оны үеэс 13.4 хувиар, хуучин орон сууцны үнэ 15 хувиар өсжээ

Эдийн засаг
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/09/MPAPHOTO20161490.jpg

Үндэсний статистикийн хорооноос зах зээлд худалдаалагдаж байгаа орон сууцны үнийн мэдээллийг нийтэлжээ.

Тухайлбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өсжээ.

Орон сууцны үнийн индекс 2025 оны долоодугаар сард 1.31 болж, өмнөх оны мөн үеэс 14.4 хуьиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

legacy:ХХЗХ/531781918_1061176832837325_4746895128032004781_n.jpg