Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнөө орой 22.00 цагаас Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замыг хааж, засварын ажлыг эхлүүлнэ
00

Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Зүүн дөрвөн замын замаас Офицерын тойрог хүртэлх замыг хааж, өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэнэ. Тодруулбал, өнөө орой 22.00 цагаас 16-ны 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хаах юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



