“ТБД Андууд” орчимд шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын хоёр машинаар эвджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 1 сек
170
legacy:2025/08/shinezam.png

Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил гүйцэтгэж байгаа “ТБД Андууд” орчимд наймдугаар сарын 13-ны шөнийн 23:00 цагт явган замыг хийж дуусгаад, хатааж бэхжүүлэх зорилгоор хаалт тавьсан. Гэвч тухайн шөнө 189 ам.метр талбайд явган хүний замыг хүнд даацын хоёр машинаар эвдсэн тохиолдол гарчээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр мэдээлэл өгч, байршил дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дөнгөж өчигдөр тавиад суулт авч, хатаж, бэхжээгүй явган хүний зам дээр мебель ачсан хүнд даацын хоёр машин зориудаар явсан байна. Улмаар нэлээд хэсэгт чулуун хавтангууд хагарч, тэр чигээрээ хөдөлгөөд орсон байна” гэв.

Үндэсний үйлдвэрлэгч Т.Отгонбаяр: Явган зам эвдсэн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргана

Төв аймаг дахь өөрийн үйлдвэрийн ордоосоо чулуугаа олборлож, бэлтгээд чулуун зам тавьж байгаа үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр “Наймдугаар сарын 13-ний шөнийн 23:00 цагт бид энэ хэсэгт явган замын ажлаа хийж дуусгаад буусан. Өглөө ирэхэд хүнд даацын машинаар 90 чулуу хагалсан. 189 ам.метр талбайг дахин хуулж, ажлыг дахин хийхээс өөр аргагүйд хүрлээ. Энэ талбайг гэмтээхээс гадна автобусны буудлын замыг хүртэл зориудаар гэмтээсэн гэдэг нь тодорхой байна. Шинэ хийсэн явган зам дээр хаалт хийгээд явсан ч гэсэн хаалтуудыг албаар холдуулж тавьсан нь бичлэг дээр харагдаж байсан. Маргааш цагдаагийн байгууллагад албан ёсны гомдол гаргана. “Мир мебель” дэлгүүрийн мебель ачсан хүнд даацын машинууд явган хүний замыг гэмтээсэн нь бичлэгт харагдаж байна” гэлээ.

Түүнчлэн нэгдүгээр хорооллын урд талын хэсэгт хийгдсэн явган хүний зам дээр иргэд оройн цагаар тээврийн хэрэгслээ байрлуулж орхих, технологийн дагуу бэхжилтээ авч дуусаагүй байхад замыг эвдэх асуудал гарсан.

“ТАСО” компаниас Чех улсад 2 жил туршлага судлаад 32-ын тойрогт хуурай аргын технологиор буюу өвлийн улиралд явган хүний замыг тавьсан. Монголд анх удаа 8400 ам.метр чулуун явган замыг стандартын дагуу өөрсдөө олборлож, бэлтгэсэн чулуугаар ийнхүү тавьж байжээ. Гэтэл зам тавьснаас хойш гурван ч удаа дандаа хүний оролцоотой тус замыг эвдсэн тохиолдлууд байгаа юм. Явган замын ажил гүйцэтгэх хугацаанд ажлыг нь үнэлж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих иргэд ч байхад явган замыг эвдэх тохиолдлууд ч цөөнгүй гардаг байна. Тиймээс Улаанбаатар хотын гол, гудамж замуудыг нэг стандартад оруулж байгалийн чулуугаар шинэчлэх ажлыг иргэд дэмжиж, явган хүний замыг эвдэхгүй байгаасай гэдгийг гүйцэтгэгчид хэлж байлаа.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Э

    Наад гөлөгнүүдээ илэрсэн үед нь ил тод гаргаж сайн мэдээл!!!

  • Н
    Нямбаатар

    Шаалда Пагмаа угаасаа муу хийж бгаа за

  • Н
    Нянгар

    Хахахаха яаж ичихгүй хүнд даацын машин эвдчихлээ гээд зогсож чадаж байна аа. Бүүр нэг нэг зооснй хоёр тал болчихсон амиа тавих гээд нэг нь хамт оччихсон өмөөрөөд ярилцлага өгж байх юм. Угаасаа ямарч даац боломжгүй хэврэг зам тавиж байж, ямарч зогсоолгүй болтол нь газрыг зарж идэж ууцгаачаад хуцдаг юм нь л ард иргэдийг машингүй явуулах гээд хуцаад байх юм

  • Н
    Нянбаатар

    Кокинэээ кокинэ

  • И
    И

    Хүнд даацых гэчихжээ, үсрээд Бонго л биз. Шороо ачсан Хово бол эвдрэлгүйл яахав.

  • Х
    Х

    Бэхжиж амжаагүй байхад том машинаар дайрхаар яаж тэсэх вэ дээ.нэг хэсэг нь хийж бүтээж байдаг нөгөө хэсэг нь сүйтгэж байдаг.хорлон сүйтгэгчдээс олж нөхөн төлбөр гаргуул.

  • З
    Зочин

    Хуучин нь байсан бол ингэж эвдрэхгшй л дээ. Муужруулж мөнгө идэхээ больж үз

  • З
    Зочин

    Угаасаа чанаргүй доод хөрсний нягтралтайгаар харуулж байна. Хүнд даацын машин гарсан ч ингэж зай гарч бутрахгүй харин ч доошоо бат бөх сууна биз дээ. Еэвэндээд байдгаа болимоор юм.

  • И
    Иргэн

    Хүнд даацын машин гарсан ч эвдэрхээргүй хийх ёстой шдэ. Энд тэндгүй тавьж байгаа энэхүү замын чулуунуудын өнцөг булан нь сөрдийгөөд эвээ олоогүй яйжгий жайжгий юм хийсэн нь харагдаж байгаа шүү. Энэ их мөнгө үрж тавьж байгаа замынхаа чанарыг алхам тутамд нь шалгахгүй бол хэлбийсэн чулуунд нь өвөл бүдэрч бас халтирч унахаар л юм хийгээд бгаа шүү. Нямбаатарыг огцорсны дараа эвдэрсэн замын чанар араас чинь чихийг чинь халууцуулж сүнсийг чинь амраахгүй шүү.

  • З
    Зочин

    Камер байдаггүй юм уу, Олж шийтгэ

  • Х
    Хаха

    Тапанд эвдэрч байвал тэр зам биш.

  • З
    Зочин

    Ха ха хулхны ажил хийгээд мөнгө цохиод бай. Нэг хонолгүй тар нь танигдаж

  • З
    Зочин

    Хүүе ээ, Хорлон сүйтгэгчид ээ, шөнийн хар үйлтнүүд ээ !!!!! Төлөөсөө төлөх л болно доо.Хар үйлийн хариу хатуу

  • З
    зочин

    Энэ скүүтэр tapa нууд бас явган хүний зам ,бродюр ыг их эвдэж байна даа!

  • З
    Зочин

    Хотын соёл хүний хөдөлмөрийг мэдэхгүй ажилгүй гарууд эвдсээр л байна

  • З
    Зочин

    Ноднин тавьсан 32 оос хангай хотхоны уулзвар хүртэл тавьсан замыг гамшиг болгосон байнлээ шүү

  • З
    Зочин

    Сайхан жүжигчингүүд юм аа