БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/08/urtaa.png

Лхагва гарагт буюу энэ сарын 13-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын үед С.Одонтуяа тус яамны сайдаар ажиллаж байхад нь Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, хамтарсан ЗГ-аас Ардчилсан нам гарсантай холбогдуулан ийнхүү Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй аж.

Одоогоор дараагийн ТНБД-ыг томилоогүй байгаа бөгөөд түр хугацаанд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нь орлон ажиллах гэнэ.