УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дугуйгаар 3 өдөр 320 км-ыг дугуйчидтай нийлж туулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/08/duguiii.png

Эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хүүхэд, залуусыг дугуйн спортоор хичээллэхийг уриалах, орон нутаг, баруун бүсэд дугуйн спортыг хөгжүүлэх, олон улсын дугуйн холбооны /UCI/ календарт оруулж, олимпын чансааны оноо олгодог тэмцээн болгон өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгуудаарх дугуйн аялалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.

Баруун бүсийн аймаг хоорондын авто зам сайжирсан учраас дугуйн спорт хөгжих бүрэн боломжтой талаар тамирчид ярьж байна. Цаашлаад Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн авто замууд ашиглалтад орсноор 2000 гаруй тойрог хэлбэрийн авто замаар бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах боломжтой аж.

“Tour of Mongolia 2025” -ын тамирчид ийнхүү Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудаар нийт 6 өдөр, 603 км замыг туулж, шилдгүүдээ шалгаруулна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Залуучууд та бүхэн тээврийн хэрэгслээр ашиглах боломжтой, эрүүл мэндийн олон ач холбогдолтой дугуйн спортоор хичээллэхийг уриалж байна" гэв.