“Хотын төвд бетон цутгаад, дээр нь ТҮЦ байрлуулчхаад, дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг байж болохгүй“ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/08/532413504_749864084342145_209212906600577352_n.jpg

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэвч тэдгээр ТҮЦ эрхлэгчид дахин ТҮЦ-ээ байрлуулж эхэлсэн тул өчигдөр нийслэлийн хэмжээнд ачиж, зөөж шилжүүлэх ажиллагаа явагдсан.

Уг үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийтийн эзэмшлийн талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж, дээр нь ТҮЦ байрлуулсан байна.

Хотын төвд бетон цутгаад, дээр нь ТҮЦ байрлуулчхаад, дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг ийм зүйл байж болохгүй.

ТҮЦ-ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө зайлуулах ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар зайлуулж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ” гэв.