“ДЦС-4”-ийн удирдлагууд тендерийн даалгавраа зарим компанид тааруулан засаж, 3.8 тэрбум төгрөгийн өндөр үнэ санал болгосон компанийг шалгаруулсан уу

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 44 сек
200
legacy:2025/08/e61b8743a46146908a192fe04988bda3.jpg

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-иас “Үнсэн сан №03-ийн их засварын ажил”-ын тендер зарлаж, улмаар тус тендерээ шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж, нэг компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудал гарчээ.

Тодруулбал, тус компаниас өнгөрсөн гуравдугаар сар болон долдугаар саруудад тендер зарлаж, зарласан тендерт нь компаниуд материалаа явуулахад тендерээ цуцалж, тендерт оролцоход тавьсан шаардлагуудаа өөрчилсөн ойлгомжгүй асуудал гаргасан байна.

Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 11-нд 4.7 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 3 дахь тендерээ зарлаж, тус тендерт “Б..... ” ХХК 4.6 тэрбум, “”Э” ХХК 3.8, “Ф” ХХК 3.4 тэрбум төгрөгийн үнийн саналаа хүргүүлсэн аж. Тендерийн тухай хуулиараа уг нь хамгийн бага өртөг үнэ бүхий санал болгосон компанийг шалгаруулах ёстой байдаг юм байна. Гэтэл тус тендерт 3.8 тэрбум төгрөг буюу өндөр үнэ санал болгосон компанийг шалгаруулжээ.

Ингэхдээ хамгийн бага үнэ санал болгосон компанид шалгуур хангаагүй, ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл зөрүүтэй, ажил гүйцэтгэх машин механизмын нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр татгалзаж байна хэмээн мэдэгдсэн байна.

Гэтэл хамгийн бага үнэ санал болгосон “Ф” ХХК нь дээрх шаардлагуудыг бүрэн дүүрэн хангаж байгаа бөгөөд энэ чиглэлээрээ хэд хэдэн удаа тендерт орж шалгарч, ажил гүйцэтгэж ирсэн туршлагатай компани байсан аж.

Анхнаасаа тендерийг гурван удаа зарлаж, өмнөх хоёр тендерээ нэг компанид зориулж буй мэт байн байн шаардлагыг нь өөрчилж, зарласаар ирсэн, ингээд 3 дахь шалгаруулалтдаа өндөр үнийн дүн санал болгосон компани шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, нэг компанид давуу байдал олгохоор зарлагдсан юм биш биз гэх хардлагыг төрүүлээд байгаа аж.

Ямар ч байсан хуулийн дагуу, тендерийн шаардлага хангасан компаниудыг түлхэж, оронд нь өндөр үнэ санал болгосон компанийг ийнхүү том мөнгөн дүнтэй тендерт шалгаруулсан энэ асуудлыг заавал хууль хяналтынхан шалгах ёстой. Мөн анхнаасаа хууль хэрэгжүүлж, үнэн байхаа амлаж, авлигатай тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд болон Эрчим хүчний сайд энэ асуудалд анхаарал хандуулж шалгахыг шаардаж буй юм. Хэрвээ ийм байдлаар тендер нэртэй жүжиг зохион байгуулсан бол бол нийслэлчүүд төдийгүй монголчуудын амь амьдралыг тээж яваа салбар жинхэнэ утгаараа доголдоход бэлэн болох аюултай болж ирлээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дорнод, эрдэнэт, Дархан уул аймгаас ирсэн хүмүүс ойгүй шунхлтай шдээ. Төмөрхуяг Дорнод аймгийн хүн

  • З
    Зочин

    Бага үнэ аюултай байдаг зах зээлийнхээ өртгөөс доогуур өртөгтэй бол эцсийн эцэстээ ажлаа чанаргүй хийдэг тэгээд тоног төхөөрөмж нь удахгүй эвдэрч гэмтэл гардаг тэгээд ч станцад засварын ажил хийх тарифт хөлс нь бага байдаг болохоор засварын компаниуд ямар ч ашиггүй ажилладаг гэж байгаа

  • G
    Gan

    Ерөөсөө том улсын үйлдвэрүүд өөр бага компани орж болохооргүйгээр Техникийн нөхцлөө хийдэг. Жнь Эрдэнэт нэг кран нийлүүлэхэд заавал 4 тэрбумын борлуулалт хийж байсан компанийг сонгоно гэдэг. Гэтэл кран нь 1.6тэрбум байдаг. Бид орж болохгүй. Эргээд харахаар 4 тэрбумаар шалгарсан компанитайгаа хувааж иддэг. Төрийн нэр барьж шүү.

  • З
    Зочин

    Одоо наад захирлаар зайлуулах хэрэгтэй . Олон жил болохоороо хулгай хийгээд эхэлдэг нь батлагдсан шүү

  • З
    Зочин

    Тендерт ялагдсан тэр хамгийн өндөр үнэ өгсөн нөхөр хэл ам хийгээд байгаа байхдаа. Станцынхан хэнийх гэдгийг нь мэддэг юм бил ээ дээ.

  • M
    Mak

    Төмөрхуяг захирал Дорнодын хүндээ уг нь. Муу юм болохоор л Увс,Ховд гэхээ болио

  • З
    Зочин

    Ямарч туршлагагүй компанид тендер өгсөн жинхэн луйварчин

  • Я
    Ялагдсан комдани

    Бага үнэ өгөөд ялагдсан компаний хүн бна аа. Сангийн яаманд өгөөд ч нэмэргүй юм бна лээ. Бүгдийн худалдаад авцан бдаг юм бна лээ. Төмөрхуяг одоо нийтийн өмчийг идэж ханасан бол болих хэрэгтэй. 3-р станцыг дордуулахад хувь нэмэр маш их оруулсан. Нийт өмч дээр эзэн суусан шимэгч нарийг зайлуулах хэрэгтэй. ДҮТ ТӨХК-н Реле хамгаалалтын албаны дарга Амарсанаа, УБЦТС ТӨХК-н З. Бямбаа, ЦДҮС төхк-н Дашдаваа, ерөнхий инженер Эрхэмзаяа гэх мэт төсвийг хулгайчуудыг толгой дээрээ залаад маш их удлаа хууль хяналтын байгуулга юуч мэдэдгүй юм үиг байгаа юм. Тэсэрч дэлбэрээд болж бүтэхгүй юм болж байж л ажлаас нь чөлөөлдөг. Эдгээр хүмүүс РЗА Ххк, МСЭЛ ХХК компаниудаар дамжуулж маш их улсын мөнгө шамшигдуулсан хүмүүс дээ. Тэр мөнгөөрөө албан тушаал худалдаж аваад байж байдаг.

  • З
    Зочин

    Явцгүй нөхөр энэ захирал

  • I
    Ip

    Төмөрхуяг захирал олон жил станцыг сайн ажиллуулж бна. Тендерт ялагдсан хүний явуулга биз. Үнэн худал нь тогтоогдох байлгүй дээ.

  • B
    Bud

    Ийм зөрчил гаргасан олон жил захирал хийсэн төмөрхуяг гэж нөхөрийг одоо зайлуулах цаг бсон шүү дээ сайд нь юу хийж бна хот хөлдөөж байж солих уу хөрөнгөө нуудагыг АТГ шалгаач дээ

  • З
    Зочин

    Бага үнэтэй тендер ирүүлсэн гээд шалгарах албагүй, ийм өндөр өртөгтэй ажлыг чадвар машин механизм муутай, туршлага муутай мөртлөө бага үнэ ирүүлсэн компани гээд шалгаруулах юм бол ажил хугацаандаа дуусахгүй, дууссан чанар муутай байх эрсдэл их байдаг, тендер дахин зарлахдаа шаардлагаа өөрчилж болдог, энэ мэдээг бичсэн хүн худалдан авахын хуулийн ямар ч мэдлэггүй хүн байна шоо

  • Z
    Zochin

    Ийм л байна. Тогны үнэ нэмнэ алдагдалтай байна гээд байсан. Алдагдлын шалтгаан нь энэ шүү дэ

  • З
    Зочин

    Соль соль писдаагуудыг

  • З
    Зочин

    Uvs hovdiin guilagchinguud

  • З
    Зочин

    Увс, Ховдын өлөнгүүд үү.

  • З
    Зочин

    "ДЦС-4" ТӨХК-ийн олон жил цех, албадын даргаар улиран ажиллаж байгаа дарга нарыг шалгах хэрэгтэй. Хамгийн үнэтэй чанартай сэлбэг хэрэгслийн үнээр хамгийн хог авчирч шахдаг тогтолцоо одоо оршин тогтнож байгаа нь бүх шатандаа дундаа орсон гэсэн үг л дээр.

  • И
    Иргэн

    Галаа ийм ажилд мэрэгшсэн байсан. Одоо бий юу байхгүй юу

  • З
    Зочин

    ANUSDI809.55877VANXANDI BOOB LAW GOE XXNO

  • З
    Зочин

    Ялагдсан компани болгон ийм юм ярьж ажил гацаадаг болсон доо. Заавал өөрийнх нь компани ёстой гэдэг. Хуулиа өөрчлөх хэрэгтэй.