Л.Мөнхбаясгалан: Өнгөтэй, мөнгөтэй олон дайснууд маань намайг боловсрол эзэмшээгүй гэдгээр сошиалд шарж идэхээр улайрч байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 6 мин 21 сек
220
legacy:2025/08/ed8417078f064016a9ee176ebcdde66a.jpg

Ардчилсан нам энэ сарын 28-нд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар 31-нд Их хурлаа хуралдуулахаар зарласан. Тодруулбал, намын даргын сунгаагаа хийх гэж буй нь энэ бөгөөд одоогийн дарга Лу.Гантөмөр нь ажлаа өгөхөө мэдэгдсэн. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ардчилсан намын дараагийн даргад өрсөлдөхөө албан ёсоор зарлаад буй билээ. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд хөвөрч буй мэдээлэлд тэрбээр "Би боловсролгүй…

Тиймээ, би дотоод, гадаадад явж олон сургууль төгсч чадаагүй ээ. Намайг дунд сургуулиа төгсөхийн өмнөхөн мөнгөний ханш ганцхан шөнийн дотор “хөрвөөж” 1 төгрөг 20 мөнгө байсан талх 2 төгрөг 40 мөнгө болчихсон юм. Аавын минь насаараа гагнуурчин хийсэн Техник туслалцааны барилга трест дампуурч аав ажилгүй, ээж 4 хүүхэд төрүүлсэн гээд 38 настай “тэтгэвэрт” хөөгдөн гарч манайх гэдэг айл ор тас орлогогүй болсон доо. Бид картын талхандаа алалцаж өлөн зэлмэн амьдрал руу гулсан орлоо. Уг нь намайг бага ангид байхад манайх “баян айл” байсан юм. Аав орос дэлгүүрт ордог, ээж минь депутат байлаа. Өмссөн зүүсэн идэх уухаар элбэг дэлбэг явсан сайхан айл хэдхэн сарын дотор уруудаж аав минь аргаа бараад номын сан дахь номоо хуугаар нь шуудайлж гараад цаасны наймаачинд худалдаж орхисон. Тэр өдөржин би цонхон дээрээ зогсоод уйлж билээ. Ээж минь техниккум төгссөн ажилчин хүн байсан ч маш их уншдаг , надад ном их худалдаж авч өгдөг байсан тул манайх овоо номтой айл байлаа л даа. Дараа нь ээжийн өвлийн пальтог зарсан. Өөрийхөө малгайг зарав.. Ээж минь Германд ажиллаж байгаад ирэхдээ том болж яваа хүүхдүүддээ зориулан авчирсан систем хөгжмийг зарчихлаа.

Аав ээж минь ажил хөдөлмөрт сайн байсны ачаар манайх 3 өрөө байранд амьдардаг байсан юм. Байр хувьчлагдлаа. Гурван өрөө байраа 4 сая 500 мянган төгрөгөөр зараад манайх Дамбадаржаад өвөөгийн хашаанд 4 ханатай гэрт амьдрах боллоо. Яагаад байраа зарсан бэ гэвэл биднийг сургуульд сургаж цаашид хөл дээр нь босгох гэж аав минь наймаа эрхлэхээр шийдсэн байжээ. Би Чой.Лувсанжав багшийн байгуулсан Хэл иргэншлийн дээд сургуульд орлоо. Гэхдээ дээд сургуульд орохоос өмнө гэр бүлдээ нэмэр болох гэж 10 р ангиа төгсөөд Мах импекс компанид (ээж минь насаараа тэнд ажилласан ) цэвэрлэгч болсон юм. Байраа зараад аав ээж хоёр минь намайг дээд сургуульд оруулж аав өөрөө ганзагад явлаа. Шууд шатсаан. Хятадаас баахан биеийн тамирын хувцас дараад Оросод зарах гээд шатав аа… Ер нь эгэл жирийн ажилчин хүн гэнэт л наймаа энэ тэр хийнэ юу байх вэ дээ.

Би өвөө эмээ дээрээ өссөн юм. Миний өвөө эгэлгүй эрдэмтэй төвд, монгол , крилл бичигт нэвтэрсэн хүн байсан тул надад үлгэр домог, Гэсэр, Жангар, Чойжид дагинын тууж, Цагаан дар эх, Саран хөхөө, Богдын лүндэн, Цаасан шувууны үлгэр уншиж өгч өсгөсөн болохоор би үндэсний үзэл сууж Хэл иргэншлийн дээд сургуульд орсон байлаа. Гэхдээ сэтгүүлч болох мөрөөдлөө хаяагүй байсан цаг. Гэвч аав минь шатаж нөгөө байр зарсан мөнгө байхгүй болсон учир би 2-р курстээ сурах боломжгүй болов. Намайг ажил хий гэлээ…Гэвч аав ээж эмээ үеэл эгч нар яаж мөнгө олсон юм бэ хэдэн төгрөг олох нь олсон. Гэхдээ “дараа жилээс дахиад төлбөрийг чинь төлж чадахгүй тул чи өөрөө ажил хийж мөнгө ол “гэж хэлсэн. Гэтэл азаар тэр үед Монгол ,Данийн хамтарсан Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн курс нээгдээд жил л болж байв. Дани, монгол багш нар хичээл заана. Тухайн үед бусад дээд сургуульд байгаагүй комьютер хэрэгсэлтэй их гоё сургуул байсан юм шүү. Зургаахан сар сургаад төгсгөнө. Сэтгүүлч болоход 4 жил хэрэггүй л гэж байна. Төлбөр хямдхан. Азны юм шууд л шалгалт өглөө, тэнцлээ. Тэд намайг ярилцлагад оруулаад авьяастай гэж үзсэн юм. Тэр жилийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр хамгийн наад талд зогсож байсан намайг үг хэл гэхэд “Би жинхэнэ ардын сэтгүүлч болно” гээд хэлчихсэн маань одоо ч манай ангийнхан хийгээд багш нарын минь дунд намайг явуулдаг үг болсон хэвээрээ бий….

Ингэж л би курс төгссөн сэтгүүлч болсон юм. Хүний амьдрал тааварлашгүй. Намайг ажил амьдралаа өөрөө зохицуулдаг болоод ирэхийн цагт сургуульд сурчих чинь яасан юм бэ гэх л байх. Ажил амьдралын гараанд ирээд би аав ээжээ асрах ёстой болсон. Манай охин дүүгийн төлбөрийг олох гэж хөөрхий аав минь жил гаруй Солонгост ажил хийсэн. Аавыгаа солонгост хар ажил хийлгүүлж байхад сэтгэлдээ би үнэхээр гэмшсэн. “Айлын том байж аав ээжийгээ, зовоож дүү нараа ч өөд нь татаж чадахгүй байна даа “ гэж. хөгшин настай эцгээ харийн оронд боолын хөдөлмөр эрхлүүлээд сууж байхдаа би үнэхээр шаналдаг байсан даа. Дахиж аав ээж хоёроороо ажил хийлгэхгүй дээ гэж зүтгэж эхэлсээн. Эхлээд аавыгаа Солонгосоос авчирсан. Манайхан байргүй учир энэ тэнд байр түрээслээд л олуулаа шамбааралдаад амьдардаг байлаа. Дүү нар эхнээсээ хүүхэд шуухадтай боллоо, би ч өөрөө хүүхэд гаргалаа. Гэвч бүгдээрээ байргүй түрээсийн байранд олуулаа. Баянхошуу, Толгойт, Орбит… очоогүй дүүрэг гэж байхгүй. Аав Солонгосоос жаахан мөнгөтэй ирснийг эрэгтэй дүү минь микро автобус аваад шугаманд явж аав ээжийгээ тэжээдэг баатар болсон байхгүй ээ мөнгө олсон ч юмгүй машинаа эвдээд дуусав аа. Бид эхээс 4 үүлээ, ганцхан эмэгтэй дүүгээ л сургуульд сургаж чадсан юм. Би гурван дүүгээ ажил амьдралын захад хүргэх гэж, аав ээжийгээ өтөл насанд нь өөрийн гэсэн байртай болгож амьдруулах гэж, хүүхдүүдээ өөр шигээ боловсролгүй амьтан болгохгүйн төлөө зүтгэсэн. Хүний том эгч том ачаа үүрдэг юм аа. Би эмээ өвөө дээрээ өссөн. Үеэл эгч нартайгаа хамт гэр хороололд амьдардаг байсан. Өвөө, эмээ хоёр минь өөд болохдоо эгч нараа харж хандаж яваарай гэж гэрээслэсэн юм. Олон өнчин хүүхэдтэй үлдсэн эгчийнхээ ядаж ганц хүүхдийнх нь ч нэг жилийн сургуулийн төлбөрийг төлчих юмсан гээд зүтгэж л явлаа. Анхны хүүгээ төрөхөд бид ядуу бас л байр хөлсөлдөг байлаа. Би тэгэхэд “Өдрийн сонин”-д ажилладаг байсан. Өдөр ажлаа хийчихээд шөнө өөр ямар нэг сонины бүтэн нүүрийг 5000 төгрөгөөр бичиж өгч халтуур хийж нэмэлт мөнгө олдог байлаа. Өдөр бүр солиод өмсөх хувцасгүй тул долоо хоног ганц жинсэн өмд ганц цамцтай явах үе надад байсаан. Өдрийн хоолны мөнгөгүй тул ганц бууз, эсвэл ганц мантуу авч идэх үе ч байсан. Би байртай болохыг мөрөөдөж байр амалсан газар очиж ажиллаад хулхидуулж л явлаа. Тиймээс би ажилчиддаа байр өгөхийг хүсдэг захирал болсон….Гэхдээ би чадсан юм. Карьерийн хайр найргүй өрсөлдөөнд ялж, амьдрал ахуйгаа ч өөд нь татсан. Урт хугацааны зээлийг яхийтэл төлж л явсан.

Тиймээ, миний боловсрол эзэмшиж чадаагүй нь миний л буруу. АН -ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлснээр намайг боловсрол эзэмшээгүй гэдгээр баалж байна. Аав ээжид минь буруу байхгүй. Тэд хичээсэн. Тэд хүүхдүүдээ сайхан өсгөсөн. Би л арчаагүйдээ , амьдралын аахар шаахар дарлалаас гарах гэж явсаар энэ хүрчээ. Намайг уучлаарай….

Би аль болохоор уншиж судалж, ард түмнийхээ дунд явж амьдрал ахуйг нь ойлгож, тэднийхээ төлөөлөл байж улс орноо өөд нь татах гаргалгааг олох гэж олон хүнтэй уулзаж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, үүх түүхээ хичээн уншсаар л яваа. Энэ бол миний дадал юм. Би боловсролгүй гэдгээсээ ичдэггүй. Харин олиграхуудтай хуйвалдаж бусдын боломжийг хулгайлж, үндэсний эрх ашгаа умартан харийг даган намирч, үнэт зүйл, үзэл бодлоо худалдахаас ичдэг. Би зорьсон зорилгоо ойлгодог, хүрэх газраа мэднэ. Монголын ард түмэн, эх орон, үндэснийхээ эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Харин урвагчдаас ичдэг. Надад мөнгөтэй өнгөтэй олон дайсан бий. Тэд өнөөдөр намайг сошиалд шарж идэхээр улайрч байна. Харин надад ард түмний , АН -ын эгэл жирийн гишүүдийн дэмжлэг бий гэдгийг мэдэрч байгаа учраас ялах л болно. Учир нь би Говийн бүсээс сонгогдсон төрийн сүлдэнд тангараг өргөсөн Монгол төрийн түшээ шүү дээ" гэжээ.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Иймэрхүү үхрүүдийг толгойдоо гаргах юм даа үхэр монголчуудаа

  • З
    Зочин

    Авдрантын хориход Нямлхагвын өрөөнд ихл чангаар гийнан гиншигнэж, ялтан, хянагч нар бид орох байх газраа олж яддагсан,мань Мөнхбаясгалан өөрөөтачаалдаа шатаж тэгж дуу авиагаа өргөдөг байсан уу, эсвэл атаман Нямлхагвын шахалт шаардлагаар зориуд янаглалын авиа гийнаа гиншээгээ өргөдөг байсан уу,

  • З
    Зочин

    яг үнэн хэллээ. Тэр Харвар чинь улсаа цөлмөөд америкид зугтан ирхийг заадаг юм бишүү?

  • З
    Зочин

    болно ш дээ. Дипломтой гээд хэн нь илүүрхэж байгаа юм? Бүгд мал байгаа биз дээ? Өмнө нь ч яг л ийм л байсан.

  • Х
    хүннү

    Зис… АН юу ч цамаан юм. Саяхан л хүнд үзүүлэх тамгагүй, дэлгээд тавих гэрчилгээгүй даргатай цэрэгтэйгээ гудамжинт хэвтэж байсан биз дээ? Юу амархан мартдаг юм? Гантөмөр даргын хүчинд хүний өөдөөс “манай нам” гэж дуугарах аятай болсон доо. Залуус үүнийг яаж мэдэхвээдээ. Тэд “улс төрч” болох санаатай өвгөдийхөө зааранд мансуурч нүд нь эрээлжилж тархиндаа бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах, тэдний төлөөний “БЭТ”болох чип суулгуулж байсан үе л дээ. Ийм байж юу ч боловсрол ярих дуртай юм? Хаана байна тэр боловсролтой хүн чинь?

  • З
    Зочин

    Дипломгүй УИХ-ын гишүүн болж болдог гэжүү

  • З
    Зочин

    харин тиймээ, би ч гэсэн 1997 оны оюутан. тэр үед сургалтын төлбөр гээд 29,000 төгрөг төлж байснаа санадаг юм. тэгэхээр сурах аргагүй ядруухан айл байсан нь үнэн байхаа

  • З
    Зочин

    Төрийн том албан тушаалтнууд хуйвалдаж төрийн санг хуу хамсан хэргийг " алт диллерийн хэрэг " гэдэг. Эндээс л төр хулгайчуудаар удирдуулж " төрийн нууц " гэдэг тамга дараад мафи болж томорсон. Монголын боловсролтой гэгддэг нохдууд бүгд хулгай хийх мэргэжилтэй.

  • З
    Зочин

    Эх орноо гэх сэтгэлгүй хүн ХАРВАРД энэ тэр төгсвөл Өлөн чононд араа шүд нэмэхтэй адил. хуурамч хулхи гадаад дотоод диплосоос сэтгэл зүтгэл ёс зүй шударга зан хамаагүй илүү. Эдгээр нь хүн төрөлхтөний ҮНЭТ ЗҮЙЛ, харин диплом хэзээ ч үнэт зүйл байгаагүй, хойшдоо ч үнэт зүйл болохгүй

  • I
    irgen

    ali ch ajil alband hooson diplomoor uneldeg tsag ungursun,chadvar l heregtei

  • З
    Зочин

    Эхэндээ ч гайгүй байсан Женког дагаад буруудсандаа

  • З
    Зочин

    Чиний бүх юм чинь худлаа! Бас өрөвдүүлэх тактик гаргах гээд үлгэр зохиогоод унав!?

  • B
    Bat

    jinhrn huramch awgai

  • B
    Bat

    uneher ene hoson tolgoitoi hirhegvhid hunig bol yaraj uyangalulj chadah yum be yasan uruwdultei amidtaltai bsan yum be bur nulims garchihla bitgi shaa za nasara gagnurchin hisen hun tuhain tsag ved oros delhur ordog bsan gej bult shajin da bitgi garig andurad bgarai mu yaltani uwur byasgagch awgai min

  • З
    Зочин

    Hooson tolgoi. Jenko iim l humuuseer uuriiguu hureeluuldeg

  • З
    Зочин

    Олон дипломтой, хоосон толгойтой, өөрийн гэсэн үзэл бодолгүй, олигархи нарын гар хөл болсон, хулгайч, луйварчдаас дипломгүй ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, шударга, зарчимч “хүн” хамаагүй дээр

  • H
    H

    Haha bolovsroltoi olon surguuli togsson n iluu hulgaich boldogiin bishu

  • З
    Зочин

    Улсын өмч хулгайлж баяжсан нохойнууд гөлөгнүүддээ БЗС-аас зардлыг нь гаргуулж гадаадад сургасан ч төлбөрөө эргүүлж төлөөгүй нийтдээ 360 тэрбум $ -ыг луйвардсан гэж байгаа. Одоо үүнийгээ " Монгол банк"-д шилжүүлж устгуулах ажил явагдаж байгаа гэсэн. Тэр их гадаадад сурсан боловсролтой гэж цээжээ балбадаг гөлчгийнүүдээс нь онцгойрсон мэдлэгтэй гэхээр юм байвал нэрлэчих дээ.

  • T
    Temuul

    Amjilt

  • Э
    Энхтайван .

    Үнэнч шудрага дайчин бүсгүйдээ амжилт хүсэe..Үзэгний үзүүр саадгүй бичэж.Үгээгүй улных болсон ард олноо өөд нь дэвшүүлэх ажил нь саадгүй бүтэг..

  • Z
    Zochin

    Боловсролгүй нь үнэн л биз дээ. Манайд 2-хон боловсролгүй гишүүн байсан, байдгийн 1 нь биз дээ. Худлаа юм шиг шарж идэх нь ч гэх шиг. Боловсролгүй хүмүүс ийм л ичих нүүргүй байх юм даа. Энийг гаргасан хүмүүс яг энэн шигээ юмнууд бгаа лаа. Ккк

  • З
    Зочин

    Ороо бусгай цаг үе байсан ч энэ арай уянгалаад хэтрүүлжээ. Уг нь баян айлын охин байсан ч гэх шиг