Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хотын дарга явган замын ажил нь 10 гаруй хувьтай байгаа компаниудын гэрээг ЦУЦЛА гэв
20

Хотын дарга Х.Нямбаатар явган замын ажил гүйцэтгэж буй зарим компаниудын гэрээг цуцлахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болгов. Тэрбээр " Явган зам хийж байгаа зарим компаниудынхаа ажлыг цуцла. Энэ нь нэг талдаа хорлон сүйтгэх ажиллагаа болж байна. Огт ажил хийхгүй компаниуд байна. Өглөө 9 цагт ажил нь эхлэхгүй байгаа газрууд ч байна. Ялангуяа төвийн байршилд 17,18-хан хувийн гүйцэтгэлтэй байгаа компанийн гэрээг цуцла" гэлээ.



