“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Одхүү томилогджээ

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/09/khrt.jpg

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ. Хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүүг ТУЗ-ийн даргаар сонгожээ. Ц.Одхүү нь өмнө нь УУХҮЯ-нд Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ЗТХЯ-нд Төрийн захиргаа удирдлага болон Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга, мөн “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албыг хашиж байсан төрийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн албан хаагч аж.