ЦЕГ: ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/09/541784871_764461529549067_8921687496554992472_n.jpg

Энэ сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн долдугаар ангийн гурван хүүхэд, тавдугаар ангийн гурван охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь ".. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан" гэж урьдчилсан байдлаар мэдүүлсэн байна.

Тухайн асуудлын талаар Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захиргаанаас "Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй" тухай мэдэгдсэн. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цахим орчин сошиалаар худал мэдээлэл тараах, бие биеэ доромжлох, элдэв муу муухай, бусармаг үйлдлүүд, залилан хийх зэрэг зохисгүй зүйлүүд хир хэмжээнээс хэтэрч байгаад хатуу хариуцлага тооцох, хяналтын ажлыг чанаржуулах хяналтын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зүй ёсоороо гарч байна.

  • З
    Зочин

    худал мэдээлэл тараасан хог шааруудад хариуцлага тооцоо угаасаа уур айдас дүүрэн нийгэмд ийм хог шаарууд улам хогийн ургамал цацаад байгаа юм