Тансаг хэрэглээний автомашины борлуулалтыг хязгаарлах уу

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин 3 сек
40
legacy:2025/09/mshin-1.jpg

Энэ оны эхний хагас жилийн байдлаар банкны зээл өнгөрсөн онтой харьцуулахад 27 хувиар өссөн байна. Ялангуяа валютын ханшид хүчтэй нөлөөл үзүүлж буй автомашины импортод Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой хязгаарлалт тавьж, зээлийн шалгуурыг чангаруулсан.

Мөн арилжааны банкнуудад автомашины зээлийг дахин санхүүжүүлэх боломжууд хязгаарлагдаж байгааг Монголын банкны холбоо өнөөдрийн мэдээлэлдээ дурдлаа.

Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Валютын ханшид автомашины импорт хүчтэй нөлөө үзүүлж буй нөлөөллүүдийн нэг болж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос валютын ханшид нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой хязгаарлалт тавьсан. Цаашид тансаг хэрэглээ буюу өндөр үнэтэй автомашинуудад борлуулалтыг нь хязгаарлах нөхцөл байдал үүснэ гэж харагдаж байна” гэлээ.

Гадагшаа урсаж буй валютыг хадгалахын тулд тансаг автомашинуудад такс тавих хэрэгтэй болохыг эдийн засагч Г.Батзориг хэлсэн. Тэрбээр "Хэрэглээгээр дамжуулан импортуудыг хязгаарлаж байна. Дахиад тансаг зэрэглэлийн автомашинуудад такс тавибал иймэрхүү байдлаар валютыг хязгаарлах арга хэмжээг авч болно" гэсэн юм.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо импортыг хязгаарлах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Монголбанк өр орлогын харьцааг 50/50 болгож чангаруулсан бол бодлогын хүүг 12 хувь болгон хатууруулсан бол Санхүүгийн зохицуулах хороо автомашины урьдчилгааг 30 хувь болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олгох өр орлогын харьцааг 60/40 болгон чангаруулсан юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA1 жил өмнө

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин1 жил өмнө

    Архи тамхи, элдэв амттан, ус ундаа, элдэв чамин бараанд өндөр татвар ноогдуулах, бүр хориглох хэрэгтэй. Шал хэрэггүй зүйлд валют их урсгаж байна лаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Тансаг машин Монголд маш цөөн орж ирдэг. Тэрний оронд буруу талдаа рультэй машины импортыг хориглооч!

  • И
    Иргэн1 жил өмнө

    $100к-аас дээш үнэтэй автомашины онцгой албан татварыг $50к болгох хэрэгтэй..