ХЭРГИЙН МӨРӨӨР: Хоёр настай дагавар хүүгээ хөнөөчихөөд цагдаагийн байгууллагад “Хүүхдээ машинтайгаа алдчихлаа, олоод өгөөч“ хэмээн тусламж гуйж ОЧЖЭЭ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 37 сек
90
legacy:2025/09/545444729_768879672440586_5537043719518974123_n.jpg

Хоёр настай дагавар хүүхдээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочирдуулаад байна. Тодруулбал, энэ сарын 9-нд буюу өчигдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл ирж, мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Улмаар хоёр настай хүүг амиа алдсаныг олж тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд есдүгээр сарын 8-ны өдөр алга болсон ч ар гэрийнхэн нь 9 дүгээр сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагад албан ёсоор "Хүүхэд алга боллоо" хэмээн бүртгүүлсэн аж.

Уг мэдээлэл анх цахим орчинд "03-08 УЕУ улсын дугаартай приус маркийн автомашин алдагдсан. Дотор нь хоёр настай хүүхэд байгаа тул харж үзсэн хүмүүс яаралтай холбогдоно уу" хэмээн цацагдсан. Хүүгийн ээж "Чатаар "Манай нөхрийн шүдийг хугартал цохиод ухаан алдуулаад машиныг нь аваад явсан байна. Цагдаад мэдэгдээд бид хамт хайгаад явж байна" хэмээн хэн нэгэн рүү бичсэн чатаа ч цахим орчинд дэлгэсэн байсан юм.

"Хүү өмдөндөө баачихсан. Тиймээс машин заваартууллаа" хэмээн бухимдахдаа хүчтэй цохьсон"

Тэгвэл хэргийг үйлдсэн гэх 27 настай залуу эхнэртээ ч "Машинаа дээрэмдүүлсэн" хэмээн итгүүлсэн байжээ. Улмаар энэ сарын 9-нд буюу өчигдөр өглөө цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очсон байна.

Ингэхдээ "Би хүүтэйгээ машинтай явж байгаад дээрэмдүүлчихлээ. Намайг ухаан алдтал цохиод хүүг маань машинтай маань хамт аваад явчихлаа. Хүүг минь олж өгөөч" хэмээн очсон аж. Улмаар цагдаагийн албан хаагчид түүний машинаа дээрэмдүүлсэн гэх газрыг заалгаж, очин камерын бичлэг шүүж, хэд хэдэн асуулт асуухад өнөө залуу худал ярьж буй нь нотлогджээ.

Тиймээс асуудлыг үнэн бодитоор хэлэхийг шаардахад тэрбээр хүүг хөнөөгөөд Чингэлтэй ууланд булсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн тэрбээр шалтгаанаа "Хүү өмдөндөө баачихсан. Тиймээс машин заваартууллаа" хэмээн бухимдахдаа хүчтэй цохьсон. Гэтэл хүү нас барсан гэж мэдүүлсэн аж. Тиймээс түүнийг яаралтайгаар цагдан хорьж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Z generation

  • З
    Зочин

    gen Z zaluu bn. Yamar hargis yumbe

  • З
    Зочин

    adguus omno ni ch huuhdig aimar tamladag bsn huu barag ongorson ni bolson tegeegui bol ene yargachin tamlaad duusah bsn

  • З
    Зочин

    SEKSEER VANXANDU809.55877ANUSDI BOOW XXI80.955877

  • И
    Иргэн

    1998 онд төрсөн залуу байна. Эцэг эх нь бусдыг хайрлах энэрэх сэтгэлээр хүмүүжүүлээгүй өсгөжээ. Эхнэр нь зайлуул ийм зэрлэг араатантай сууснаа мэдээгүй юм байх даа. Эрүүгийн хуулийн 10.1-р зүйлийн 2 -т зааснаар дээд тал нь 20 жилийн хорих ялтай. Бяцхан хүүгийн сүнс энэ эцгийг гэсгээх болтугай. Ум Ма Ни Бад Мэ Хум

  • S
    SS

    Hun bolj usuugui bna daa! Nyalh amitniig yaaj bgaa yum be!

  • З
    Зочин

    ийм адгууснуудыг амьдруулах ямар хэрэг байнаа

  • З
    Зочин

    Zerleg omgiihon

  • З
    Зочин

    Цаазал