10 сартай хүүхдийг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 1 сек
30
legacy:2025/12/38/NewFolder1/shuukh1.jpg

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. Ингэснээр П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болох юм.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс "Маш их гомдолтой байна. Прокуророос 25 жилийн хорих ял төлөвлөсөн байхад анхан шатны шүүх 14 жилийн хорих ял оноосон нь хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байна. Мөн сэтгэл санаа эдийн засаг бүх зүйлээрээ хохирч байхад биднээс нэг ч уучлал гуйгаагүйд гомдолтой байна. Бидний ажил төрөлд ч оролцоогүй. 25 жил ах дүү шиг л явцгаасан хүмүүс шүү дээ" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tsend

    Хүн болх гэж ирсэн хүүхэдийг дараа төрлөдөө сайн хүн төөрсөй хөөрхий хүүхэд

  • З
    Зочин

    Ясн муухай амьтан бэ тэр хүэ мөн үү тийм жаахан хүүхэдийг яаж яадаг муу новш вэ үхэхвэл таран 😡😡🤬🤬🤬🤬

  • З
    Зочин

    Архи тамхины эхүүн үнэр үнэртүүлсэн хүнээс хүүхэд битгий хэл нохой дургүйцэж дайраад байдаг юм билээ. Тэр жаахан хүүхэд амьсгалахад хэцүү байна гэдгээ л уйлж илэрхийлж байгаа. Эх нь ч гэсэн балчир хүүхэдтэй байж архидуулж л байдаг.