ХОХИРОГЧИЙН ЭМЭЭ: Зургаахан настай эгчийнх нь нүдэн дээр дөнгөж хөлд орох гэж байсан 10 сартай охиныг минь “Их уйллаа“ гээд хөнөөсөн

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 2 мин 38 сек
130
legacy:2025/09/546305561_810171364693363_4123337518922016823_n.jpg
legacy:2025/09/hohirogch.JPG

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. Ингэснээр П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна.

Ингээд хохирогчийн эмээгээс шүүх хурлын өмнө цөөн зүйлийг тодрууллаа.

-Анхан шатны шүүхээс охины тань амийг хөнөөсөн этгээдэд 14 жилийн хорих ял оноосонд гомдолтой байгаа юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Үнэхээр гомдолтой байна. Хэдийгээр миний зээ охин босоод ирэхгүй ч гомдолтой байгаа учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурлаас ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй байна. Миний охин Солонгост сурдаг. Би зээ охиноо хардаг байсан. Охин минь хүүхэд дээрээ ирэхэд 14 хоног дутуу байхад ийм аймшигтай хэрэг гарсан.

-Тухайн өдөр юу болсон юм бол. Хамтдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл бий?

-Бид нэгнээ мэддэг улс. Тэд манайхаас мах авдаг байсан. Тэр өдөр ч буузныхаа махыг авахаар ирээд байсан. Би хүн амьтанд архи авч өгдөггүй. Тэд өөрсдөө архи авч уусан. Манайд манай ажлын хүн ирсэн байсан. Шөнө 04.00 цагт тэр хүнийг гаргаж өгөхөөр гарсан хойгуур миний зээ охиныг алчихсан байсан. Ээжид нь юу гэж хэлнэ ээ. Ээжээс нь уучлал гуйгаарай гэж уйлаад гуйсан. Гэтэл тэд охиноос минь уучлал ч гуйгаагүй. Тэдний хоёр өмгөөлөгч биднийг доромжилж шахуу харьцдаг.

Өнөөдрийг хүртэл тэд бидэнтэй уулзаагүй. Ажил явдал ч оролцоогүй. Яагаад зээ охиныг минь хөнөөснийг одоо хүртэл гайхаж байна. Хүүхдийн дуунаас тэгтлээ залхсан гэж үү. Зургаахан настай эгчийнх нь нүдэн дээр дөнгөж хөлд орох гэж байсан 10 сартай охиныг минь хөнөөсөн. Хүний үрийн халуун цусанд гараа угаачихаад, амьдралыг нь орвонгоор нь устгачихаад уучлал ч гуйгаагүйд гомдолтой байна. Ямар хахир хатуу хүмүүс байдаг юм бэ. Үнэхээр гомдолтой байна.

-Охиныг та хэрэг үйлдсэн гэх этгээдийн эхнэрт үлдээсэн үү. Тухайн эмэгтэйд ямар нэгэн хариуцлага тооцсон уу?

-Би тухайн эмэгтэйд тэврүүлээд үлдээсэн. Гэтэл мөрдөн байцаалтын үеэр "Би буруу хараад хэвтэж байсан" гэж мэдүүлсэн байна лээ. Үнэхээр тэгэж их уйлаад байсан бол "Түр аваад байж байхгүй яасан юм болоо". Шүүх эмнэлэг тэр этгээдийг архины солиоролтой байсан гэж дүгнэж байна лээ. Арай ч дээ. Тэгэж болохгүй шүү дээ. Ядарсан улс гээд дээрэлхэж байгаа юм шиг. Үнэхээр гомдолтой байна.

-Өнөөдрийн давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гараасай гэж хүлээж байгаа вэ?

-Зохих хариуцлагыг нь хүлээлгээсэй. Оршуулгын зардлыг 1,2 саяар увуулж, цувуулаад өгсөн болсон. Хүний амь үнэхээр үнэгүй байна. Бид бие сэтгэл, эдийн засгийн бүх зүйлээрээ хохирч байна. Үрийнхээ алтан амиар хохирч байна.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Evii nyalh yr((emeeg uruvduvch ter uuruu l buruutai.nyalh hyhdydtei bj gerte gaining hymystei arhi uuj baidag hmmm..ene keisnees hench sana avahgyi dee.gerte hyhdihe hajud arhidaad l tom bolod taniig l duuraina.

  • Z
    Zochin

    Tsag ye aidastai hetsy yum ih duulddag yed ger orondoo eldev hymys tsugluulj arhi uuj zavhardag hymysig oilgodoggyi,ter tusmaa hyyhedtei ail!!!yavj2 gadnas tanihgyi hyn dairch orj ired aldaggyi l bhgyi yu!tanil ,nz ,hair,hursh,hamatnuud gh etgeedyyd l hychirhiilj zodoj alj bga.aild irsen bol erthen garch yavahaa meddeg ,oroitlo geed yavahiig sanuuldag bh estoi!!ahuin arhidaltand hyyhed l hohirdog-aidag,tavgyitdeg,zovdog,zoduuldag yhdeg gyitsee!uuh durtai bol gaduur l uugach.yhsne hiij hyhdydin hajuud gudarch suudgiin mal orkud jinhen

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Үйлийн үр гэж бдаг юмаа. Хуулийн хариуцлагаас мултарсан үйлийн үрээс зугтаж чадахгүй. Гэр бүлийн 2 хүн үйлийн үрээ эдлэх байлгүй дээ. Нялх хүүхэдтэй айл гэртээ хүн амьтан авчирч архидан согтуурахтай байх хэрэгтэй. Зайлуул өрх толгойлсон эмэгтэй болохоор шүүх нь хүртэл дээрэлхүү, ялгамжтай хандаж байх шиг.

  • З
    Зочин

    Гэр бүлийн 2-т хоёуланд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хүүхдийн амь ийм үнэ цэнэгүй болсон юмуу? Энэ маягаараа 14 жилийн хорих ялаа гүйцэд эдлэхгүй дээ. Нас тогтсон тохьтой хүмүүс байж ямар муухай хүмүүс вэ.

  • Z
    Zochin

    Ene emee odoo yu ve? 2 zeegee harj baij gertee arhidan sogtuursanaas uudeltei bnshde. 2iin 2 ohin zeegee harj baij, hun tsugluulj arhidana gj yuch gsn ugin, ter yarij marij baigaa n shanalsan shinjgui ih chuluutei yarij bnaa. 10 sartai nyarai, haltirchihwu murguchihwii gj ewiilj hairluulj usuh btal yun hutga yooy bur arai denduu yuma. Emeegn zodmoor bn. 6 nastai amitanch gsn ayuld urtuh shahaje

  • Z
    Zochin

    hunii huuhdiid harj chadahgui baisan bol ehed ni uldeehguidee

  • З
    Зочин

    Mngluud huuhed humuujuulne gej meddeggui shde. Zerlegshij l isdug

  • Х
    хүннү

    Үүрийн 4 цаг хүртэл юу хийцгээж байсан юм? архидан согтуурч ухаан мэдрэлээ гээсэн хүмүүс л байгаа биз дээ. Ер нь энэ бүхний буруутан нь энэ авгай байна ш дээ. Яах гэж гэр орондоо ийм хүмүүсийг хонуулсан юм? Өөрөө архины хамааралтай учираас л хүний авч ирсэн архийг уух гэж хөнжил гудас засаж өгч л дээ. Ийм харамсалтай юм гэж байх уу? Энэ бол санаатай аллага. Тиймээс тэр алуучинг бүх насаар нар бүү үзүүл.

  • З
    Зочин

    Ер нь алуурчид чинь уучлалт гуйдаггүй юм бишүү Түвшинбаяр хүртэл шүүх хурал дээр уучлалт хүсэж байна гээд байсан ямар ажилд орох хүсэлт гаргаж байгаа биш дээ

  • З
    Зочин

    Энэ авгай гэртээ архидан согтуурснаас л бүх юм болсон бн ш дээ.

  • З
    Зочин

    SXN XALYYXN SHAALGYYLN SEXSEER VANXANDAAD BOOW DOLOON SERELTEI XXNO80 .955877

  • З
    Зочин

    Юу ч гэсэн үгийн бэ энэ монголчууд яачихсан юм бэ хүүхэд байхаас нь зөв хүмүүжүүлэх тал дээр анхаараачээ