БНХАУ-д болсон усанд сэлэлтийн тэмцээнд “Далайн хаадууд клуб”-ын тамирчин Э.Данзан 5 төрөлд өрсөлдөж 2 алт, 3 мөнгөн медаль хүртлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/danzka.jpg

БНХАУ-ын Далянь хотод энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа "Dalian International Youth Swimming Championships & Dalian Swimming Team Three-Centralized Training Selection Competition" тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байна. Тэмцээнд нийт 34 багийн 680 тамирчин оролцож, Монгол Улсын баг 20 алт, 17 мөнгө 12 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 3 дугаар байранд шалгарчээ.

Онцолвол, Монголын баг дотор “Далайн Хаадууд клуб"-ын дасгалжуулагч Д.Сугармаагийн удирдлага дор найман тамирчин оролцож байгаа юм.

Улмаар 23 дугаар сургуулийн сурагч “Далайн хаадууд клуб”-ын тамирчин Э.Данзан 5 төрөлд өрсөлдөж, 2 алт, 3 мөнгөн медаль хүртсэн байна.

Түүнчлэн тус клубын тамирчин Г.Заяамандах, З.Ялалт, Л.Эрмүүн, Б.Амирлан, М.Гүндэнбилэг. Энхтөгс нар ч медаль хүртжээ.

Э.Ариунтөгс