Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ: Э.Төгсжаргал дагах барилдаанд ялалт байгууллаа
00

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 74 кг-ын жинд зодоглосон Эрдэнэбатын Төгсжаргал дагах барилдаанд Бельгийн Ибрахим Велиевийг 11:4 оноогоор ялж, ялалтаа баталгаажууллаа.
Тэрбээр Албанийн бөх, “Парис-2024” олимпын хүрэл медальт, Европын аварга Чермен Валиевт ялагдсан ч, дагах барилдаанд орох боломжтой болсон юм.
Дараагийн шатанд Э.Төгсжаргал АНУ-ын залуучуудын дэлхийн аварга Дэвид Карртай хүч үзэхээр болжээ.
Э.Ариунтөгс



