БНХАУ-д болсон усанд сэлэлтийн тэмцээнд “Alpha swimming” клубын тамирчин Б.Номтойтэмүүлэн 4 алт, 1 мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Далянь хотод энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа "Dalian International Youth Swimming Championships & Dalian Swimming Team Three-Centralized Training Selection Competition" тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байна. Тэмцээнд нийт 34 багийн 680 тамирчин оролцож, Монгол Улсын баг 20 алт, 17 мөнгө 12 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 3 дугаар байранд шалгарчээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Alpha swimming club ийн тамирчин Б.Номтойтэмүүлэн 12 насны ангиллын таван зайнд оролцож
50,100м өврөөр даллах сэлэлтээр алтан медаль
50, 100м араар даллах сэлэлтээр алтан медаль
50м дельфин сэлэлтээр уралдаж 4 алт 1 мөнгөн медалийг тус тус хүртжээ.
Э.Ариунтөгс



