Г.Ганхуяг “Парис-2024” олимпын хүрэл медалт Амир Азарпирад сүүлийн оноогоор ялагдлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/09/547611012_1272516384678413_4332040421482204433_n.jpg

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 97 кг-ын жинд хүч сорьсон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Г.Ганхуяг Ираны бөх, “Парис-2024” олимпын хүрэл медальт, U23 ангиллын дэлхийн хошой аварга Амир Али Азарпиратай хүч үзэж, сүүлийн оноогоор ялагдав.

Эхний хагаст Г.Ганхуяг 2:0 оноогоор тэргүүлж байсан ч шийдвэрлэх мөчид Амир Азарпира 2:2 болгож тэнцүүлээд сүүлийн оноогоор ялалт байгуулжээ.

Хэрэв Амир Азарпира финалд шалгарвал Г.Ганхуяг дагах барилдаанд оролцох боломжтой болно.

Э.Ариунтөгс