Чөлөөт бөхийн ДАШТ: Улсын харцага Г.Ганхуяг өнөөдөр дагах барилдаан хийнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/aaaa/548214382_1272742881322430_8804617176896870223_n.jpg

Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 57 кг-д Х.Болортуяа, 65 кг-д Т.Энхжин, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар хүч сорих болно.

Мөн 59 кг-д Т.Алтжин хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуяг дагах барилдаанд зодоглоно.

ОУХМ Г.Ганхуяг шөвгийн 16-д шалгарахын төлөөх барилдаанд Ираны Амир Али Азарпирад сүүлийн оноогоор 2:2-оор харамсалтай дийлдсэн. Түүнийг ялсан иран бөх дараагийн гурван учраагаа ялж, финалдсан тул Г.Ганхуяг дагаж барилдахаар болсон юм.

Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.

legacy:2025/09/aaaa/548320875_1273019827961402_608103384268656398_n.jpg