Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
А.Энхжин: Энэ онд Монголбанк, Хуримтлалын сан, банкуудын эх үүсвэрээр 1.2 их наяд төгрөгийн 6 хувийн ипотекийн зээл гаргана
00

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж, мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргажээ.
Тус шийдвэрийг танилцуулах үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Энэ онд Монголбанк, Хуримтлалын сан, банкуудын эх үүсвэрээр 1.2 их наяд төгрөгийн 6 хувийн ипотекийн зээл гаргана" гэх мэдээллийг өглөө.



