Г.Ганхуяг ДАШТ-ий дагах барилдаанд ялагдлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/09/202121.jpg

Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд зодоглосон ОУХМ Г.Ганхуяг өнөөдөр дагах барилдаанаа хийлээ. Тэрбээр шөвгийн 16-д шалгарахын төлөө Ираны Амир Али Азарпирадтай өрсөлдөж, онооны харьцаа 2:2-оор тэнцсэн ч сүүлийн оноогоор ялагдсан юм. Азарпира дараагийн гурван өрсөлдөгчөө ялсаар финалд шалгарсан тул Г.Ганхуяг дагах барилдаанд эрхтэй болсон. Улмаар Болгарын Ахмед Магамаевтэй хүч сорьж, эхэндээ 2:1-ээр тэргүүлж байсан ч цагийн төгсгөлд алдаа гарган, онооны харьцаа 5:2-оор эргэж, харамсалтайгаар ялагдлаа.

Э.Ариунтөгс