FIBA 3x3 ДАШТ: Монголын шигшээ баг ялагдал хүлээлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/548271440_1117213460512634_6500487094965481221_n.jpg

Хятад Улсын Xiong’An хотод болж буй FIBA 3x3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг Аргентины шигшээ багт 21:19-өөр хожигдлоо.

Тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг С хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэлийн шигшээ багуудын хамтаар багтсан. Мөн Монгол Улсыг төлөөлж 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр, Э.Маргад нар уг тэмцээнд оролцож байгаа юм.

Монголын шигшээ баг энэ сарын 19 нд Венесуэл болон Алжирын шигшээ багуудтай дараагийн тоглолтоо хийх юм.

Э.Ариунтөгс