Ард кино театрыг цаашид хэрхэх талаар иргэдээс санал авч байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/10/554049979_1231304905695745_579591086021802251_n1.jpg

Монголын анхны кино театр гэгддэг, соёлын өвд тооцогдох 60 жилийн түүхтэй уг барилгыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэдийн санал бодлыг сонсох, цааш уламжлах зорилгоор энэ санал асуулгыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас эхлүүлжээ. Одоогийн байдлаар Ард кино театрын ногоон тохижилт бүхий талбайг дүүрэг хариуцан, арчлан хамгаалж байна.

Харин барилгын суурин дээр худалдаа үйлчилгээний зориулалттай 25 давхар барилга барих асуудал бүрэн эцэслэгдээгүй маргаантай байгаа юм. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ард кино театрыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэд та бүхнээс санал авч байна. Санал хураалт 2025 оны 10 сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Та саналаа өгөхдөө доорх QR кодыг уншуулах эсвэл NewChingeltei.mn-ээр зочилж сайтын доор байрлах санал асуулгын буланд зочлон саналаа өгөх боломжтой. Иргэдийн санал хүсэлтэд тулгуурладаг, тэдний санаа бодлыг бодлогын түвшинд хүргэх зорилготой энэ асуулгад та бүхэн идэвхтэй оролцож, иргэний эрх үүргээ биелүүлнэ үү.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Za bolidoo. Ali 30 jiliin umnu huvichulsnaa butsaagaad deeremdej bolohgui shdee. Avilgal horoolloo har, Ulsiin tsirkee butsaaj avaldaa ehleed. Eco construction, Khurd group geed shunaliin tulamnuudaas ehleed gazraa butsaaj avaach. Muu muudaa deerelhyu gej, Manduul mini bolij uz.

  • З
    Зочин

    Буулгаад цэцэрлэгт хүрээлэн болгох, эсвэл хэвээр нь ашиглах

  • Г
    Гуля

    Сэргээн засварлаж жуулчдад ирж болхоор үзэж болохоор шинжлэх ухааны сонирхолтой музей болгон хүүхэд сурагчидын соён гэгээрүүлэх ажилд хувь нэмэр болно уу? Зам дагаж биш хүнээ хөгжүүлж мэдлэг дагаж хөгжил ирнэ

  • З
    Зочин

    Хуучнаар нь сэргээн засварлаад урд нь цэцэрлэгт байгууламж барь олон давхар цемент барьж мөнгө угаахаа боль малаа

  • О
    Олон давхар зогсоол

    Олон давхар, төлбөртэй авто зогсоол байгуулая.