Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Сүү“ ХК-иас Мираж зочид буудал хүртэлх замыг 11-р сарын 1 хүртэл хаах тул нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт орлоо
00

Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, "Сүү" ХК-иас Мираж зочид буудал хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил эхлээд байна. Тодруулбал, өчигдөр /10.06/ оройн 23.00 цагаас хаасан дээрх замын хөдөлгөөнийг ирэх сарын 1-ний 06.00 цагт нээх аж.
Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өөрчлөлт орж байна. Үүнд:
Ч:82, Ч:62, Ч:46, Ч:57, Ч:57Б, Ч:44, Ч:20Б, Ч:20А, Ч:16А, Ч:16, Ч:6, Ү:18, Ч:38, Ү:12, Д:8 чиглэл багтаж байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.



