Х.Нямбаатар: Адуу малаа 11-р сарын 1-ний дотор хориотой бүсээс гаргахгүй бол журамлаж, нэг адуу тутамд 1 сая төгрөгийн торгууль тавина

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:2025/12/38/NewFolder1/NewFolder/674d2c90e90d1138002215ac.jpg

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хориотой бүсээс адуу малаа гаргахгүй бол торгууль тавих талаар мэдэгдлээ.

Тэрбээр "Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч болж байна.

Тиймээс 11 дүгээр сарын 1-нээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах НЦУГ-ын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ногдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь авна.

Хот дотор мал бэлчээд явж байх нь нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй" гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хотын иргэн

    маш зөв. Хотынхон газраа өмчилж авах эрхгүй байхад хөдөөнийхөн хөдөөнөө ч тэр хотод ч тэр дураараа дургиж газрын хөрсийг сүйтгүүлж цөлжүүлж гүйцлээ!!! Хүнээсээ илүү мал нь Монголыг эзэнтэйгээ хамт үнэгүй эзэмшдэг гэдгийг бүгд шүүмжилдэг мэддэг

  • З
    Зочин

    МАШ ЗӨВ.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвөл шөнө дөлөөр адуу оруулж, мод бут зүлэгийг дуусгаж өгдөг. харуулууд шөнжин адуутай явганаар хөөцөлдөж хонодог болсон.

  • U
    UB emegtei

    dandaa daramtalsan shantaajilsan ungu aystai medegdel bh yum, ewteihen irgededee handaj boldoggui yum uu

  • З
    Зочин

    Энэ бол зөв

  • А
    ард

    Зөв шийдвэр СХД-ийн 21-р хороо хортотой бүсд орох болуу яаж мэдэж болох вэ тэнд байдаг нэг нөхөр айлуудыг хашааг дураараа онгойлгон адуугаа хашаж хашааг нь эвдэн сүйтгэж байна

  • У
    УВ иргэд

    Маш зөв

  • З
    Зочин

    Зөд хот бузарлаж байгаа оркуудыг хөөж зайлуулах хэрэгтэй. Бузруудыг хот руу оруулахыг хориглох хэрэгтэй.

  • И
    Иргэн

    МАШ ЗӨВ