Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж УИХ-д хүргүүллээ
00

Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэн даруй огцруулах шаардлагад УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлж байсан. Тэгвэл дээрх бичгийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн талаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.
Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан талаар мэдэгдлээ.



