“126 гишүүн дотор бүтэн нэртэй, бүлээн цустай хүн байхгүй болж байна. Олонх нь асуудалтай байгаа“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/10/514277602_716925344302686_4268015478894436884_n.jpg

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "Зарим УИХ-ын гишүүдийг дарамталж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, ар гэр, ах дүүсийг нь айлгаж ичээж буй байдал хэрээс хэтэрлээ. Яагаад ганцхан УИХ-ны даргыг шалгуулах гээд байгаа юм бэ. Өнөөдөр 126 гишүүн дотор бүтэн нэртэй, бүлээн цустай хүн байхгүй болж байна. Олонх нь асуудалтай байгаа, бүгд шалгуулцгаа.

Өнөөдөр Засгийн газар тийм сайн ажиллаж байгаа юм уу. Эдийн засаг элгээрээ хэвтсэн байгаа нь үнэн. Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбар элгээрээ хэвтсэн байгаа нь үнэн. Үүнд анхаарахын оронд сандал суудлаасаа ховхрохгүйн тулд асуудалд хандаж байгаа нь үнэхээр харамсалтай байна" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Танай ОЭ-ийн 5-6 жилд бий болгосон ЭЗ-ийн уналтыг 2-3-хан сарын дотор засаж, залруулж болно гэж ямар тэнэг хүн сэтгэж чаддаг байнаа. Эргүү юм бишүү.

  • З
    Зочин

    Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг яасан үнэн үг вэ ! Өнөөгийн энэ тэгш бус , ард түмний оюун санааг мунхруулан боосон хаалттай нийгэм , Хятадын үйлдвэрлэлийн түүхий эдийн бааз болсон э/з-ийн тогтолцооны үндэс суурь нь 1990-1995 онд үндэсний АҮ-ийг устгах хувьсгал хийсэн МАН АН-тай холбоотой.

  • З
    Зочин

    Тарцгаая даа бүгдээрээ